Улсын дээд шүүхэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлт хүргүүллээ

Ардчилсан намын даргын сонгууль улс орон даяар дөрөвдүгээр сарын 03-ны өдөр 09.00-20.00 цагийн хооронд явагдсан. Үүний дараа АН-ын дотоод сонгуулийн хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулсан бөгөөд санал хураалт 74.9 хувийн ирцтэй явагдаж, 96.3 хувийн саналаар эр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулсан юм.
Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүхэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Дээд шүүх дээр Ардчилсан намынхан маань ирээд бүртгэлийн ажлаа хийлгэх гэж байна. Бүртгэх, бүртгэхгүй нь дээд шүүхийн асуудал. Бүртгэх ёстой. Энэ бол бүртгэлийн байгууллага. Дунд болон анхан шатны байгууллагуудтай уулзаж эхэлсэн. Гурван дүүрэгт уулзалт хийсэн. Өнөөдөр гурван дүүрэгт уулзалт хийнэ. Ингээд орон нутгийн иргэдтэйгээ уулзана" гэлээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ