Ц.Элбэгдорж: Украины Ерөнхийлөгчийг урьж, УИХ-д үг хэлүүлэх ээлж ирлээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дэлхийн хэд хэдэн улсын парламентын хуралдаанд үг хэлээд байна. Тэрбээр Австрали, Япон, Өмнөд Солонгосын парламентад үг хэлж, Оросын түрэмгийллийг сөрөн зогсоход дэмжлэг үзүүлж буйд талархлаа илэрхийлсэн юм.
Тэгвэл одоо Монгол Улсын парламентын ээлж ирснийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсанаа бичжээ. Тэрбээр "Зеленский Японы бас Өмнөд Солонгосын парламентад үг хэллээ. Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна. Украины Ерөнхийлөгчийг урьж, УИХ-д үг хэлүүлэх. Ардчилсан, нэр хүндтэй бараг бүх парламентад үг хэлсэн. Аль ч талаас нь бодсон Монголын эрх ашигт нийцнэ, Г.Занданшатар аа урилгаа бичээрэй" хэмээн жиргэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ