Засгийн газрын үнэ тогтворжуулах хуулинд АН-ын бүлэг дүн шинжилгээ хийнэ

img

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албанаас өнөөдөр /2022.04.12/ 16:00 цагт "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталж үнэ тогтворжуулах нь зөв шийдэл мөн үү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

 

Тус хэлэлцүүлэгт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон эдийн засагч, эрдэмтэн судлаачид оролцох юм байна.

 

Хэлэлцүүлгийн үеэр “2012-2014 оны үнэ тогворжуулах хөтөлбөр: ололт ба сургамж” сэдвээр АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх, эдийн засагч Ч.Отгочулуу, мөн “Засгийн газраас өргөн барьсан үнэ тогтворжуулах хуулийн төсөл дээр хийсэн дүн шинжилгээ” сэдвээр УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж нар илтгэл тавих аж.

 

Хэлэлцүүлгийн үеэр үндсэн илтгэлүүдтэй холбоотойгоор оролцогчдын дунд санал, шүүмжлэл, чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Financing / Credit / Loan We offer financial loans:
Financing / Credit / Loan We offer financial loans and investment loans for all individuals who have special business needs. For more information contact us at via email: bullsindia187@gmail.com From 5000 € to 200.000 € From 200.000 € to 50.000.000 € Submit your inquiry Thank you
2023-08-30