У.Хүрэлсүх: Сэтгэл, зориг гаргаж ажилла

img

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын бүлгийн гишүүдтэй уулзаж, сэтгэл, зориг гаргаж ажиллахыг даалгалаа.

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бид ниргэсэн хойно нь хашгирсан байдалтай байна. Би хоёр ч удаа гадаад, дотоод нөхцөл байдал, хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, шатахууны асуудалд анзаарч ажиллах шаардлагатай байгааг та бүхэнд сануулж хэлсэн. Ажлаа сайн хий гэж сануулж хэлсээр байхад ийм нөхцөл байдалд туллаа” хэмээн эрх баригчдыг зэмлэлээ. Мөн Ерөнхийлөгч Засгийн газрын сайд, МАН-ын бүлгийн гишүүдэд дараах үүргийг өглөө.

 

-УИХ, Засгийн газар ажлаа сайтар нягталж, харилцан уялдаа холбоотойгоор, хурдан шуурхай арга хэмжээ ав

-Дотоод нөөц боломжоо бүрэн ашигла

-Шаардлагатай бол төсвийн тодотгол хий

-Маш тодорхой ярьж, асуудлыг тодорхой шийд

-Ард түмэнд үнэнийг хэл, худлаа ярьж болохгүй

-Шаардлагагүй хөрөнгө оруулалт, хэрэгцээгүй бүх зардлыг тана

 

"Ор нэр төдий биш дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна. Ялангуяа үнийн хөөрөгдөл, эрчим хүч, шатахууны үнийн асуудалд онцгойлон анхаарах хэрэгтэй. Хүнсээ гаднаас авмааргүй байна, дотооддоо хүнсээ бүрэн хангадаг улс болох хэрэгтэй"-г Ерөнхийлөгч санууллаа. 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цалингаа л нэмээч дээ 1200 бсан элэкстр сүү 1900 бодсон бна штэ
2022-04-11
gj;:
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХЭРЭНГЭ ОРУУЛАЛТ НЭРТЭЙ ЭНЭ ТӨРИЙН АВИЛГА 10 САЯ БАЙХАД НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР ГАРСАН БАЙДАГ. ГЭВЧ ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР АВИЛГАА 4-8 ТЭРБУМ ХҮРТЭЛ НЭМЖ ДААМЖИРСАН. ТӨРИЙН АВИЛГА 4 ТЭРБУМ БАЙХАД 500000 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ШАЛГАЖ ХЭРЭГ ҮҮСГЭЖ, БӨӨС ХУУРС ТҮҮЖ ӨНДӨР ЦАЛИН АВДАГ АТГ, АУДИТ БОЛОН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН НЭР ЗҮҮЖ АВИЛГАЧДЫН ГАР ХӨЛҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ТАТАН БУУЛГАЖ, ИРГЭНИЙ ХЯНАЛТЫГ АЖИЛЛУУЛАХ ЁСТОЙ. ЭНЭ ИХ МӨНГӨ ШАМШИГДУУЛСАН ХӨГЖЛИЙН БАНК, ЭРДЭНЭТ, НИСЭХИЙН ЭРСДЛИЙН САН ГЭЭД БҮХ ГЭМТ ХЭРЭГ ЖИЛ БҮР САНХҮҮГИЙН АУДИТ ХИЙЖ ХУДАЛ ДҮГНЭЛТ ӨГЧ ИРСЭНТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ. ГЭТЭЛ ТЭДНИЙ ЦАЛИН ЖИЛ БҮР НЭМЭГДЭЭД БАЙГАА НЬ БАС ТӨСВӨӨР АВИЛГА ӨГЧ БАЙГААГИЙН БАТАЛГАА. УГТАА ТАТАН БУУГДАХ ЁСТОЙ. ТУХАЙЛБАЛ ДАМДИННЯМ ГИШҮҮН ӨНГӨРСӨН ОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДАРХАНЫ НЭГ СУРГУУЛЬД САМБАР АВЧ ӨГЧ БАЙГАА БИЧЛЭГ, БАГШ НАР ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ АВЧ ӨГЛӨӨ ХЭМЭЭН ШОУДАЖ БАЙГААГ АУДИТ ЮУ ГЭЖ ҮЗСЭН БЭ. . ТЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ДАМДИННЯМ 2-ООС ИЧИЖ ДЭМИЙ СУВГАА СОЛЬСОН. ГЭТЭЛ ГЭТЭЛ ГИШҮҮДИЙН НЭГ ЖИЛИЙН АВИЛГА 304 ТЭМБУМ, 12 ЖИЛИЙНХ 3.6 ИХ НАЯД, ДАРХАНЫ ЗАМЫГ 2 УРСГАЛТАЙ БИТГИЙХЭЛ 4 УРСГАЛТТАЙ БОЛГОХ ХАНГАЛТТАЙ МӨНГӨ. ЗАЛУУСАА ИЙМ АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХЫГ ХҮСЬЕ
2022-04-11