Б.Энхбаяр: Ерөнхий сайдад улс төрийн дэмжлэг үзүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсаж буй залуустай уулзаж, хэд хэдэн амлалтыг өглөө. Тэрбээр үнийн өсөлтийг барих арга хэмжээ авахаас гадна авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэхээ илэрхийлэв. Түүний залууст өгсөн амлалтын талаар улстөрчид байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Улсын хамгийн том хулгайчидтай хийх тэмцэлдээ Ерөнхий сайд залуучуудаасаа маш их хүч, дэмжлэг авлаа. Ерөнхийлөгч, дарга, гишүүн байсан эсэхээс үл хамааран хуулийн өмнө эрх тэгш шалгуулж хариуцлага тооцох шударга засаглалын төлөө тэмцэлд Ерөнхий сайдад улс төрийн дэмжлэг үзүүлнэ" хэмээн олон нийтийн сүлжээндээ бичжээ.
Мөн хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Нямбаатар нар ардчилсан орны Засгийн газар ямар байх ёстой үлгэр жишээг үзүүллээ! Эрхээ эдэлж байгаа манай залуус ч ямар соёлтой юм бэ? Монголын ардчиллын шинэ үе иржээ!" хэмээн жиргэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ