Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлалаа. Тус хуралдаанаар талбайд жагсаал хийж буй залуусын шаардлагуудыг хэлэлцэх юм байна. Ерөнхий сайд нээлттэй ажлын хэсэг байгуулж, жагсаал хийж буй залуусын төлөөллийг оролцуулахаа мэдэгдсэн юм.
Залуус авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгах, Хөгжлийн банкны зээл, татвар, авлига, хүнд суртал, үнийн хөөрөгдөл зэрэг асуудлаар Ерөнхий сайдад шаардлага тавиал байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ