Л.Оюун-Эрдэнэ: Залуус аа, та бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна

img

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд гарч ирлээ. Залуусын төлөөлөл Ерөнхий сайдад

-Саатуулагдсан залуусыг нэг цагийн дотор суллах

-Цугласан залуусаас, ард түмнээс уучлалт гуйх

-Жагсаалд оролцсон залуусыг баривчилж, хүний эрх зөрчсөн хүмүүст яаралтай хариуцлага тооцох шаардлагыг тавилаа.

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр нийгэмд том асуудал байгаа учраас та бүхэн энд цугларсан. Өчигдөр орой би гарч ирэхийг маш их хүссэн. Би та бүхэнтэй адилхан залуу хүн. Өнөөдөр энд гарч ирэхийн тулд амаргүй дүрэм журмыг давсан гэдгийг хэлэхийг хүсч байна. Яагаад гэхээр жагсаал бүхний урд Ерөнхий сайд шууд гарч ирэх улс орон олон биш ээ. Залуучуудаа өнөөдөр хамтдаа шийдэл ярих ёстой. Шийдэл ярьж чадвал олон зүйлийг хамтдаа өөрчилж чадна. Та бүхний бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хичээж байгаа. Бид хамтарч өнгөрсөн 30 жил дотор байгаа алдаа завхралыг засаж чадах юм.  

 

Өчигдөр хууль хяналтын байгууллага болон Хууль зүй дотоод хэргийн сайдад ямар ч үед хүч хэрэглэж болохгүй шүү гэж хэлж байсан. Зарим нэг залуусаас тодорхой хэмжээнд тодруулга авах шаардлагатай байсан юм. Болзошгүй үймээн самуунаас сэргийлэх хэрэгтэй байсан юм гэж Хууль зүй дотоод хэргийн сайд надад мэдэгдсэн. Өнөөдөр ямар ч хүн хоригдоогүй байгаа гэдгийг Хууль зүй дотоод хэргийн сайд хариуцлагатай хэлсэн. Надад өгсөн мэдээллийн дагуу хэлж байна. Өөр зүйл байгаа бол хариуцлага тооцож ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлье.

 

Өнөөдөр залуусаа, та бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Намайг уучлаарай.

 

Монгол Улсын Засгийн газарт чадаж байгаа зүйл байна. Чадахгүй зүйл зөндөө байна.  Коронавирус биднээс хамаарахгүй байна. Коронавирусийг хамтдаа даван туулахын тулд вакциндаа идэвхтэй хамрагдсанд баярлалаа. Дэлхийд ингэж цугларч чадахгүй байгаа олон хүн байгаа. Тиймээс хамтдаа энэ зүйлийг даваад гарахын төлөө хичээх нь зүйтэй юм. Цаашид ч хичээх болно.  Та бүхэнтэйгээ хамт хичээх болно. Өнөөдөр үнэ өсөж байна. ОХУ Украинд зэвсэгт мөргөлдөөн гарч байна. Хилээр орж ирж байгаа бүтээгдэхүүнд хямрал үүсэж байна. Монгол улс бензин  үйлдвэрлэдэггүй. Тиймээс бензиний үнэд зохицуулалт хийхээр УИХ-д хууль өргөн бариад байна. Бид чадах бүх зүйлээ хийх болно. Гэхдээ өнөөдөр та бүхнийг бухимдалтай байлгаж байгаад чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгааг минь хүлээн авна гэдэгт итгэж байна. Уучлаарай та бүхэн.

 

Залуусаас тавьж байгаа шаардлагыг бүгдийг нь хүлээж авсан. Хамгийн богино хугацаанд арга хэмжээ авна. Хамтарч ажлын хэсэг гаргаад ажиллаж болно.  

 

Эрхэм залуус аа, өнөөдөр Монгол улсад төдийгүй дэлхий даяар үнэ өссөн байгаа нь үнэн. Засгийн гаүзар УИХ руу хууль оруулчихаад байгаа. Энэ долоо хоногт энэ хуулийг батална гэдэгт итгэлтэй байгаа. Энэ хууль батлагдсанаар 1000 төгрөгөөр нэмэгдэх байсан шатахууны үнэнд зохицуулалт хийж, зөрүүг нь төрөөс төлнө.  Шатахуун өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас амар биш. надаас өөр хэн ч байсан, бурхан ч байсан үүнийг шийдэх боломжгүй. Төр шууд бүх үнийг зохицуулж болохгүй. Засгийн газар мах, будаа, гурил, шатахууны үнийг буулгахын төлөө чадах бүхнээ хийнэ. Гэхдээ Засгийн газар ид шидтэн биш гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.

 

Авлигалд идэгдсэн албан тушаалтнуудад хуулиар ямар нэгэн байдлаар ял хэлтэрдэггүй байх, хөөн хэлэлцэх хугацаа хэт бага байх, ялын бодлогыг чангатгах асуудлыг ярьсаар ирсэн. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар оруулж, УИХ-д өргөн барина.

 

УИХ-ын гишүүд давуу эрхтэй байдаг. Өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгодог асуудалд тууштай зогссоор ирсэн. Та бүхэн мэдэж байгаа. Тодорхой амжилт гарсан.

 

...Би Ардчилсан нийгмээр үнэхээр бахархдаг. Би одоо ч цаашдаа жагсаалд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэх, хүний эрх зөрчих зүйлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ залуус аа, бид төрийн цагдаадаа хүндэтгэлтэй хандах ёстой шүү. Тиймээс тайвнаар хууль тогтоомжийнхоо дагуу жагсан цугладаг байхгүй бол нийгмийн эмх замбараагүй байдал үүсвэл аюултай гэдгийг та бид өмнөх олон жишээн дээр харсан" гэлээ.

 

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Өчигдөр шөнийн 04 цагт нийтийн эмх замбаарагүй байдал үүссэн. Жгассан хүмүүсийн нэлээдгүй нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Цагдаагийн байгууллагаас чанга яригчаар залууст шаардлага тавьсан. Цагдаагийн таван албан хаагчийн эрүүл мэндэд хохирол учирсан. Төрийн тусгай албаны хоёр албан хаагч эрүүл мэндээрээ хохирсон.

 

 

Өнөөдрийн байдлаар жагсаал цуглаанд оролцсон залуусыг хорьж, цагдсан асуудал байхгүй. Залуусыг хуульд заасан хүрээнд дуудаж асууж тодруулаад, бүгдийг гаргаж явуулсан. Цагдан хориход байгууллагад жагсаал цуглаантай холбоотойгоор хоригдож байгаа нэг ч хүн байхгүй" гэсэн мэдээллийг залууст өглөө.

 

Залуус цалингаас авч байгаа  татварыг 15-18 хувиар бууруулах шаардлагыг тавилаа. Ерөнхий сайд “Засгийн газар ажлын хэсэг байгуулж, залуусын төлөөллийг оруулан хамтдаа ажиллая. Шаардлагын хүрээнд нээлттэй ажлын хэсэг байгуулж, богино хугацаанд ажиллая. Би энд сэтгэл хөдлөлөөр бүгдийг газар дээр нь шийднэ гэвэл худлаа” гэсэн хариултыг өгөв. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Уучлалт гуйсан юм бол тэгээд ёс зүй соёлтой ухамсартай гэдгээ харуулаад огцрооч дээ ИХ тайгаа хамтдаа
2022-04-08
zochin:
Уг нь бол 3 хан сая хүнийг сайхан амьдруулж болмоор л санагдаад байгаа юмдаа. Төр засаг минь нэгийг бодно байгаа
2022-04-08
zochin:
Хямд бараатай, цалин хүртээмжтэй, нийгэм стрессгүй байх нөхцлийг 3-хан сая хүнд бүрдүүлэхэд тийм хэцүү байгаа юм уу. Өөрсдөө тасарцан амьдралтай, төр дагаж баяжигсад, дагалдан баясагчид ихтэй, хууль үл үйлчилдэг, амьдралаас тасарсан юмнууд. Төлөх төлөөс байгаа гэдгээ мэдэж амьдарцгаагаарай.
2022-04-08
зочин:
ХАА н бирж байгуулна гэж хэдэн жил ярьж байнаа. Ядаж махаа ченжүүдийн хэдэн давхар нэмсэн үнээр идмээргүй байх юм. Энийг шийдэхэд л инфляц бууна ш дээ. Ямар их сонирхол байдаг юм бэ дээ. Хэдхэн хүн баяжиж байдаг. Иргэдээ ядуу байлгах сонирхолтойг чинь мэддэг болсон. Дараагийн сонгуулиар гаргахгүй байж чадна шүү.
2022-04-08
Юу хийж чадахав д энэ данхан толгойт. Юу ч хүлээгээд нэмэргүй
2022-04-08
Зочин:
Хэдэн жирийн иргэд, залуус эрүүл мэнд бусад зүйлээрээ хохирсныг яагаад хэлэхгүй байгаа бэ? Төдий тооны залуусыг саатуулж мэдүүлэг авсан, одоо бүх залуус гэртээ харьсан гэж тодорхой мэдэгдээч. Юу ч болоогүй юм шиг шал худлаа царайлдаг шаарнууд зайлаасай.
2022-04-08
Зочин:
Унийн осолтонд засгийн газар хамгийн гол уурэг гуйцэтгэх естой.улс торийн ухдэл хамаатан нямбаатартай нийлж хумуусийн эрхэнд халдаж баривчилсан байна. Чи оороо ану аас санхуужуулж талбай дээр нэр бариулчихсан жагсаж ер сайдын суудалыг булааж авсан биздээ.
2022-04-08
z:
talhnii vne nemegdlee geed jagsaad baidag zarim zaluuchuud icheesee.
2022-04-08
зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал”, “Ардчилал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “Олонхийн санал”-ын дагуу, “Ардчилал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2022-04-08
зочин:
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
2022-04-08
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болгон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-04-08
Зочин:
Үнийн өсөлтөнд Засгийн Газар яг ямар буруутай юм бэ? Төрд бүх юм байхаар муухай байна гээд 1990 онд төрийн мэдлийн юмнуудыг хувьд шилжүүлсэн. Мах, гурил, будаа,түлш шатахуун, гээд зах зээлийнхээ зарчмаар үнэ хэлбэлзээд явдаг зах зээлийн эдийн засагт шилжсэн. Залуус та бүхэн энэ чиглэлийн бизнес эрхлэгч нартай уулзаж үнийн өсөлтийн талаар хариулт авах хэрэгтэй. Энэ нийгмийг цогцлоон бүтээсэн авторуудтай нь уулзаж санал солилцох нь зөв.
2022-04-08
OK GOOD
2022-04-08