А.Цэрэнбат: Х.Баттулгын хүсэлтээр бөхийн барилдааныг цуцаллаа

Тагнуулын ерөнхий газраас хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор Ардчилсан намаас мэдээлэл хийж байна.
АН-ын нарийн бичгийн дарга А.Цэрэнбат "Маргааш дөрөвдүгээр сарын 07. 1990 оны дөрөвдүгээр сарын 07 Ардчилсан нам анх байгуулагдаж байсан. Анхны дарга нь Э.Бат-Үүл. Уг өдөр үндэсний бөхийн барилдаан болон уулзалтыг Ардчилсан намаас жил бүр зохион байгуулдаг байсан. Тиймээс бид уг өдөр барилдаан зохион байгуулахаар МҮБХ-нд дөрвөн сарын өмнө хүсэлт гаргасан. Гэтэл өчигдөр бидний зохион байгуулах барилдааныг цуцалж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүсэлтээр МҮБХ Ардчилсан намын баярын барилдааныг цуцалж, оронд бооцоот бөхийн барилдаан зохион байгуулахаар болсон. Энэ үед заавал Ардчилсан намын баярыг хулгайлж, хэн нэгэнд өндөр үнээр зарахаа зогсоогооч гэж МҮБХ-нд шаардлага хүргүүлж байна. Шалгуулна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ