Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганбат гишүүн улстөржихдөө танкчин гэдгээ мартах хэрэггүй

img

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"ийг хэлэлцэж байна.

 

Хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд цар тахлыг давах туулахад УИХ-ын баталсан Цар тахлын хууль түүхэн үүрэг гүйцэтгэсэнийг онцлон тэмдэглэв. Вакциныг цаг алдалгүй татан авч, болзошгүй эрсдэлээс 40 гаруй мянган хүний амь насыг хамгаалж, эдийн засгаа үе шаттай нээж, олон улсад хил гаалиа нээсэн дэлхийн болон Ази тивийн цөөхөн улсын нэг болсонд Засгийн газраа төлөөлөн УИХ-д гүн талархал илэрхийллээ.

 

 

Гэвч давааны цаана даваа бий болж, Орос, Украины асуудал дэлхийд шинэ хүйтэн дайны уур амьсгалыг бүрдүүлж, далайд гарцгүй улсуудад том сорилт тулгарлаа. Газрын тосны үнэ 50 хувиар, улаанбуудайн үнэ 40 хувиар өсөж, цаашид дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нүүрлэх бодит аюул нүүрлэлээ.

 

Далайд гарцгүй, эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрс, зэснээс, шатахуун эрчим хүч нь нэг улсаас, импорт нь дан ганц нэг боомтоос хамааралтай манай улсад хүндхэн сорилт тулгарах нь ойлгомжтой. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнолд хүргэх Шинэ сэргэлтийн бодлогыг идэвхжүүлэн хэрэгжүүлэх түүхэн үүрэг ногдож байна. Ер бусын хямралын цаг үе биднээс ер бусын шийдлийг шаардаж байна.

 

Хямралт энэ үед монголчууд эвлэлдэн нэгдэж, ҮАБ-д хохирол багатай даван туулах том сорилт та бидний өмнө ирснийг хэлж, мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний нөөц, үнэд зохицуулалт хийх хуулийн төслийг танилцуулав.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Монгол Улс хоёрхон хөрштэй. Нэг нь өөрийгөө тусгаарлаж, нөгөөх нь олон улсын хоригт орсон. Үүнээс болж дунд нь байгаа Монгол Улс хүнд байдалд орчихоод байна. Хүнд байдлаас авахын тулд яаралтай оруулж байгаа асуудлыг дэмжиж байна. Гэхдээ гурил, мах, шатахууны үнийг анхаарахаар цаана нь үлдэж байгаа төрөл бүрийн будаа, ургамалын тос, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх вий. Үүний хангамжийг тасалдуулахгүй байх тал дээр ямар бодлого барих вэ?

 

Валютын ханшийн өсөлт, импортын саадлаас бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Бага цалинтай хүмүүсийн  орлогыг нэмэгдүүлж, эрсдэлээс хамгаалах ямар арга хэмжээ авах вэ?

 

 

Сангийн сайд Б.Жавхлан: Бид олон жил хангалттай экспорт хийж, валютын нөөцөө хангалттай зузаатгаж чадаагүйнхээ төлөөсөнд орж байна. Энэ хуулийн зохицуулалт богино хугацааны нийлүүлэлтийн шокыг зөөллөж гарах, тэр дундаа шатахууны үнийн нөлөөллийг бууруулахад чиглэж байна. ХХААХҮ-ийн болон УУХҮ-ийн сайдад нэмэлт төсөв шаардлагатай болно. Бусад сайд нар, төсвийн ерөнхийлөгч нарт ямар хэмнэлт гаргах боломж байгааг тултал ажиллуулна. Төсвийн ерөнхийлөгч захирагч нарын хооронд нэмэлт санхүүжилт олгох боломжийг энэ хуулиар олгооч гэж байгаа юм.

 

Бусад бараа бүтээгдэхүүнийг оруулбал төсөв дийлэхгүй, хязгаарыг давж, мөнгө хэвлэх ажил руу орох эрсдэлтэй. Тиймээс төсвийнхөө чадах хэмжээнд стратегийн бүтээгдэхүүнд төвлөрч байна. 

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Үнэ тогтворжуулах хуулийн төслийг уншсан. 2013-2016 онд хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэлбэрээр бичигдсэн байна. Монголбанк дурдагдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, холбоотой бизнес хийдэг ААН-үүдэд мөнгө өгнө гэж байна. Монголбанк ямар мөнгөтэй вэ? Татвар цуглуулагч, баялаг бүтээгч биш. Тэгэхээр мөнгө хэвлэж олгоно. Энэ нь 2013-2016 оны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн алдааг дагаж давтана. Тиймээс та нар өмнө хийсэн алдааг засаач.

 

 

Мах, гурил, шатахуунд зээл өгч болно. Гэхдээ арилжааны банк олгож, хүүгийн зөрүүг төсөвт суулгаад өгчихнө. Ингэвэл мөнгө хэвлэх шаардлагагүй. Гурван бүтээгдэхүүнийг орхиё, бусад үнийн өсөлтийг яах вэ? Төсвийн тодотголыг яаралтай оруулах ёстой. Төсвөө болж өгвөл балансжуулаад өргөн барьчих. Тэгвэл бусад барааны үнийн өсөлт хязгаарлагдана.

 

Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ингэж болгоомжилж байгаад хүндэтгэлтэй хандаж байна. Энэ хуулийн үр дүн маш чухал. Бид дунд, урт хугацааны зорилго тавиагүй, богино хугацааны шийдлээ гаргах гэж байна. Үр дүнгүй болгох эрсдэлүүд байхыг үгүйсгэхгүй. Энэ хуулиар мөнгө хэвлэхгүй байхыг хичээж ажиллана. Энэ бүх бодлого банкаар дамжиж хэрэгжинэ.

 

Төсвийн тодотгол хуультай. Нөхцөл бүрдээгүй, тодотгол хийхэд эрт байна. Бид орлогоо харна. Нэгдүгээр улирлын байдлаар орлого хэвийн байгаа. Энэ бол ковидын нөхцөл байдлыг амжилттай давсаны илрэл. 

 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ерөнхий сайдыг энэ улсыг Азийн хүлэг улс болгох гээд хичээгээд яваа гэж ойлгодог. Гэхдээ урьд нь хураагдсан нөхцөл байдлаас болоод өнөөдөр Монгол Улс Азийн гөлөг улс болоод байна.

 

 

Энэ хуулийг дэмжихгүй байна. Энэ бол арга ядсан арга. Богино хугацаанд ашиг өгч болох ч урт хугацаанд явцгүй. Хямрал байгаа ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй байна. Хямрал байгаа бол боломж. Энэ боломжийг ашиглах ёстой. Гурил, мах асуудалгүй, байгаль дэлхийгээс шалтгаална. Энэтхэг улс ОХУ-аас 65 рупигээр газрын тос авч чадаад байна. Манайх яагаад чаддаггүй юм бэ. Гадаад валютын албан нөөц ямар байгаа вэ, цаашид хэд болох вэ? Монголбанк хараат бус ажиллах ёстой. Засгийн газартай хөл толгойгоо нийлүүлээд гүйгээд байж болохгүй.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Би уг нь Ганбат гишүүнийг танкчин гэж ойлгоод байдаг. Олон улсад хямрал үүсэж, улаан цайм дайн болоод байхад танкчин хүн ийм дүгнэлттэй байгаа нь амаргүй юм л даа. Улстөржиж болно, гэхдээ танкчин гэдгээ мартаад хэрэггүй.

 

Улс орон мөрөөдөлтэй байх ёстой, дэмжээд хамтраад явмаар байх юм. 17.5 хувийн эдийн засагтай байсан нь үнэн. Та хэд нэг жилийн дотор тэг хувьтай болгосон. Бонд босгоод сайдууд чинь хуваагаад авчихсан байна. Тэр өрийг чинь төлөх гээд балраад явж байна. Та хэд энэ улс орныг дуусгасан юм байна лээ.

 

Монголын ард түмэн хүнд үед нэгдмэл байх сонголтыг хийсэн. Энэ үед та хэд засаглаж байсан бол юу болох бол гэж бодохоор айдас төрдөг юм шүү, эрхэм танкчин ах минь.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

рро:
оюулзгана пядаан 2 яг таарсан таар шуудай хэн нь ч хэнийгээ хэлэхэв пак
2022-04-07
z:
зүгээрл нам дагаж банкны тэр бум доллор дээрэмдсэн өлөн лалруудаа бүгдиин өрөө өгөхгүй бол цаазал нам харгалзагүй ард түмэнчин жинхэн гуйлгачин болход маш ойрхон боллооо монгол төриин нэр барьсан хүн хогуудаас болжжжж
2022-04-07
zochin:
zuv l bn tankchin gyaid xariult ugluu. uls orniihoo ard irgediin huuhed xushdiin tuluu niigmiin sain uils hj bsiin bolov uu ene hun? ukraind tsalingaa handivlaad bga gsen.
2022-04-06
Цалингаа нэмүүлэхийн тулд сайн ажилла. Хөдөлмөрмйн бүтээмжээ нэмэгдүүл. Компанийн эзэн чинь ашиг олоогүй бол яаж цалин нэмэх вэ. Банкнаас зээл авч цалин нэмвэл өөрөө дампуурна биз дээ
2022-04-06
Урдах уул овоо шиг ажлаа л захаас нь шийдээд дундлаад явахгүй замын нохойтой зууралдаад байвал ажил бүтэхгүй шүү. Ганбат яах вэ угаасаа л хүүхэд шиг гэнэн амьтан хая цаашаа кк
2022-04-06
Зочин:
Танкчин хүн гэхээр яадаг юм бол, бөхчин бол яах уу?! Хэн ч УИХ гишүүн байж болно шүү дээ, хамгийн гол нь монголд хэрэгтэй л юм хийж байх хэрэгтэй
2022-04-06
Зочин:
Оюун-Эрдэнэ шүүмжлэлд яасан ч дургүй юм бэ дээ. Өөрийг нь магтсан хүнд талархлаа гээд дахин дахин хэлээд шүүмжилсэн хүнийг танкчин гээд өрмөлзөөд байх юм шүүмжлэл хүлээж авах чадваргүй хүүхэд шиг хүн төр жолоодож чадах уу.
2022-04-06
иргэн:
Оюунэрдэнэ гээч ер нь яасан чавганцын хэрүүлч этгээд вэ. Ийм хүн амнаас цаашгүй байдгиймдаа
2022-04-06
зочин:
УИХ гишүүдийн тоо нэмнэ ч гэх шиг юу хэлэлцээд байна. 76 гахай идэштэй, малнууд тэжээх гэж ард түмэн чинь хэцүүдээд байна. 76 гахай луйварчидаа тансаглал гишүүдийн эрх халамж тансаглалаа хум, 76 олгой толгойтонгуудаа одоо та нарыг ард түмэн чинь тэжээж дийлэхгүй нээ. юуны чинь архины градус бууруулах вэ. Ажилгүй орлогогүй болчихсон хөөрхий эрчүүд чинь гэрээ ч тэжээж чадахгүй усраас л аргаа барахдаа архи ууж байна ш дээ.
2022-04-06
Зочин:
Танкчин хүн гэхээр яадаг юм бол, бөхчин бол яах уу?! Хэн ч УИХ гишүүн байж болно шүү дээ, хамгийн гол нь монголд хэрэгтэй л юм хийж байх хэрэгтэй
h:
банк хоосолсон намынхаа хулгаачуутай ждү гиин хулгаачуудтайгаа хатуу хариуцлага тооц том том ярисаар удлааа хулгаачуудынхаа доллорыг буцааж төлүүүл ядажжжжж
2022-04-06
zochin:
Хоорондоо хөлөө жийлцээд байхаар залуу сайдаа дэмжээд ажиллах хэрэгтэй байна. Үнэхээр хэцүү байна
2022-04-06
Цалингаа нэмэхгүй л бол энэ хямрал чинь үүд тогшоод ороод ирлээ. Хөргөгч хоосроод хэрэг алгаа. хүүхэд өлсөөд хэцүү байнаа
2022-04-06
Цалингаа нэмүүлэхийн тулд сайн ажилла. Хөдөлмөрмйн бүтээмжээ нэмэгдүүл. Компанийн эзэн чинь ашиг олоогүй бол яаж цалин нэмэх вэ. Банкнаас зээл авч цалин нэмвэл өөрөө дампуурна биз дээ
Цалингаа нэмэхгүй л бол энэ хямрал чинь үүд тогшоод ороод ирлээ. Хөргөгч хоосроод хэрэг алгаа. хүүхэд өлсөөд хэцүү байнаа
2022-04-06
Хэлээд яриад хэлцээд хэрэлдээд хуралдаад байх юм. Хийж байгаа зүйл харагдахгүй юм.
2022-04-06
ха ха ха
2022-04-06