Ч.Өнөрбаяр: МАН болон АН хэзээ ч төмөр сэлмээр хоорондоо тулалдаж байгаагүй

img

 

Тагнуулын ерөнхий газраас хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор Ардчилсан намаас мэдээлэл хийж байна.

 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "ТЕГ-ын баривчилсан Б.Баасанцогт Монгол Улсын гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татсан.  Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах гэж явсан улстөрчдийг шоронд хийх схемийг зураад тухайн үеийн эрх барьж байсан хүмүүстэй холбогддог байсан гэдэг нь нотлогдсон. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьж байсан. С.Баяр, С.Баярцогт, Ц.Элбэгдорж , М.Энхсайхан, Да Ганболд зэрэг хүмүүстэй холбоотой бүх шүүх хурал, түүнийг яллахтай холбоотой схем гарч байсан. Түүнд нь Э.Бат-Үүл баатарын шүүх хурлын үйл явдал ч байсан.

 

Б.Баасанцогтын гэрээс буу зэвсэг олдсон гэдэг нь юу гэсэн үг вэ?  ТЕГ хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй байх гэж бодож байна.

 

Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр Монгол төрийг хүчгүйдүүлэх гэсэн гадны гар хөл, нөлөөлөл байна. Эрх баригч нам нь сөрөг хүчнийхээ лидерүүдийг хөнөөсөн болдог стиллийг цөөн хэдэн улс хийдэг. Энэ Монгол төрийн бодлого биш. Ардчиллын 30 жилд МАН болон АН засаг барихдаа хэзээ ч төмөр сэлмээр хоорондоо тулалдаж байгаагүй. Яагаад гэвэл Монгол Улсын тусгаар тогтнолыг тулж байгаа хоёр багана болохоор. Харин модон сэлмээр зодолдож байсан байж болно. Монголын нийгмийг эмх замбараагүй байдалд оруулах гэсэн, монголын төрийг хүчгүйдүүлэх гэсэн гадны гар хөлийн бодлого байна гэж харж байгаа. Хамгийн сүүлийн үзэл санааны хоригдол нь Э.Бат-Үүл дарга болж байх шиг байна. Энэ хүмүүсийг хориод болохгүй болохоор нь хөнөөх гэж байгаа юм байна. Ингээд эрх баригч нам хөнөөлөө гэж магадгүй.

 

Иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээж байгаа Засгийн газар, ТЕГ, цагдаагийн байгууллага Ардчилсан намын нэр бүхий лидерүүдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Үүнийг шаардана. Төрийн үүрэг.  Уг асуудлын талаар холбогдох хуулийн байгууллагууд руу шаардлага хүргүүлнэ. Бүх зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой. Гэхдээ Монгол төрийн аюулгүй байдал, тусгаар тогтнол юу юунаас илүү эрхэм байх ёстой" гэж мэдээллээ.

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ талын АН гээд байгаа нөхдийг анзаараад байхад улсыг минь юман чинээ тоохгүй арилжих, арилсан дотортой эрлийзүүд байдаг. Бүгдийг нь шударгаар шийтгэх сайн цаг ирэх байхаа.
2022-04-06
зочин:
Бат-Үүл үзэл санааны хоригдол биш шүү. Өөрийн хүүгийн компанийг албан тушаалаа ашиглан тендерт ялуулсан нь авилга албан тушаалын гэмт хэрэг учир шүүх шударга шийдвэр хэрвээ гаргаж чаддаг бол ялыг нь чангахан өгөх нь зөв юм.
2022-04-06
ха ха ха ха Санжаасүрэнгийн Зоригийг хэн алсан бэ. Энэ хүнийг шалгаач.
2022-04-06