Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд холбогдох давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна. Тэрбээр шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож буй. Түүнийг шүүх танхимд авчрахад гаранд нь зав зүүсэн байсан бөгөөд энэ дүр зургийн талаар олон нийтийн сүлжээний хэрэглэгчид өөр өөрийн байр суурийг илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн асан М.Зоригт: Хажуудаа байгааг цохиж унагаад, хашаа даваад арилж магадгүй гээд яаж дээ
Япон судлаач Д.Төмөрбаатар: Гартаа гавтай Э.Бат-Үүл… Зугтаж чадахгүй хүнийг цагдаа сугадчихсан, чирч гулдчаад л… Энэ хүнийг өнөөдөр гартаа гавтай байхыг харах надад хэцүү байна…
Ердөө гучаадхан жилийн өмнө болсон үйл явдлыг мартаж болохгүй шүү, залуус аа! Мартвал юу болдгийг хорвоо ертөнц харуулаад л байна. Зарим нэг үг, үйлдэлтэй нь санаа нийлдэггүй ч Э.Бат-Үүл миний хувьд Монголд ардчиллыг эхлүүлсэн зоригтон, Монголын ардчиллын төлөө бүхнээ зориулсан эрхэм мөнөөс мөн!!!
Өмгөөлөгч Э.Пүрэвдулам: Э.Бат-Үүлийн асуудал зөвхөн түүнийх биш. Монголын ардчилал, тусгаар тогтнол, эрх чөлөө болон нийт иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд заналхийлсэн явдал …Тиймээс бид тусгаар тогтнолоо хамгаалъя гэвэл Э.Бат-Үүлийг хамгаалах шаардлага зүй ёсоор урган гарч, биднээс хариу нэхсээр байна.
Сэтгүүлч Б.Ганчимэг: Өнөөдрийн харсан хамгийн сэтгэл шимшрүүлсэн зураг
Аялагч Г.Ганхүү: Ардчилсан, хүний эрх дээдэлдэг улс мөн биз дээ.
Дуучин Д.Нара: Улсын хэмжээнд авчирсан Ардчилал Эрх Чөлөөнийх нь тухай дурдахаа болиод ердөө Нийслэлийн хэмжээнд ярихад үе үеийн хотын захирагчдаас хамгийн их бодит үр дүн бүтээн босголт хийсэн цор ганц хүн бол Бат-Үүл гуай байсан шүү!!!