Засгийн газар ээлжит бусаар хуралдана

img

 

Өнөөдөр 15.30 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлалаа. Энэ хуралдаанаар шатахуун, мах, гурилын үнэ тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцэх юм байна. 

 

Олон улсын нөхцөл байдлаас үүдсэн үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авахаар Засгийн газар хуулийн төсөл боловсруулаад байна. Ту төслийг МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжлээ. 

 

Засгийн газар өнөөдөр хуулийн төслөө эцэслэн хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна. Үүний дараа УИХ-д өргөн барьж, энэ долоо хоногийн хуралдаанаар яаралтай горимоор хэлэлцэн батлах юм байна. 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ