Монголбанкнаас хөрөнгө гаргаж, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахаар болжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас Засгийн газарт эдийн засгийн нөхцөлд байдал тохируулсан арга хэмжээний санал боловсруулах чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу Засгийн газар саналаа боловсруулж, өнөөдрийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Ингэхдээ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах талаар хэлэлцжээ.
Засгийн газар, Монголбанктай хамтран тодорхой хэмжээний төсөв гаргаж, мах, хүнсний бүтээгдэхүүн, гурил, шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авахаар санал боловсруулжээ. Уг саналыг МАН-ын бүлэг дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр тогтсон байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ