Э.Зоригтбаатар: Хохирсон 13 шүүгчийг томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар “ШЕЗ 13 шүүгчийн асуудлыг шийдвэрлэсэн. ШЕЗ үндсэн хуульд зааснаар шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд есөн жилийн турш шийдэгдэхгүй байсан шүүгчдийн асуудлыг шийдвэрлэсэн. Хохирсон шүүгч нарыг томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Тус шүүгчдийг өмнө нь түдгэлзүүлсэн асуудал байхгүй. Бодитоор тогтоогдсон зүйлгүй.
2013 онд Шүүх байгуулах тухай хууль гарч шүүгчдийг томилсон. Гэхдээ тус шүүгчдийг томилсон тодорхой шийдвэр гараагүй. Улмаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд 2013 оны Шүүх байгуулах тухай хууль үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Энэ хугацаанд гурван шатны шийдвэр нь гарсан" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ