Г.Занданшатар: Төрийнхөн валютын нөөцөө хямгад, ченж хийгээд яваад байж болохгүй

img

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдрийн хуралдаанаар ард иргэд хэмнэлтийн горимд шилжих шаардлагатайг хэлсэн бол өнөөдрийн чуулганы төгсгөлд төрийн байгууллагууд тэвчиж болох бүх зардлаа бууруулж, хэмнэхийг даалгалаа.

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засаг хямарч, үнийн өсөлтөд ард түмэн нэрвэгдэж байна. Монголын ард түмэн цар тахлын хоёр жилд бүсээ чангалж, амьдарч ирсэн. Энэ байдал бага боловч тогтворжих хандлага бий болоход гадаад ертөнцөд дайны байдал үүсэж, нэрмээс боллоо.

 

Тиймээс яам, тамгын газар санаачилга, хариуцлагатайгаар бүсээ чангалж ажиллах хэрэгтэй. Засгийн газар, төсвийн байгууллагууд, төрийн өмчит ААН-үүд, уул уурхайн компаниуд бүгд хэмнэлтийн горимд шилжиж, валютын нөөцөө хямгадаж, зарцуулалтаа хянах хэрэгтэй. Валютын ченж хийгээд яваад байж болохгүй.

 

Улсын төсөвт тодотгол хийж, бүх төсвийг 15-18 хувиар танасан. Яам, тамгын газрууд илүү зардал гаргаж, худлаа судалгаа хийж, төсвийн мөнгө үрж таарахгүй. Тэвчиж болох бүх зардлыг бууруулахад Засгийн газар, яам, тамгын газрууд анхаарах хэрэгтэй” гэдгийг анхаарууллаа.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болд:
Ард түмнийг хэмнэлтийн горимд уриалах яахав. Угаасаа тэр горимд чинь амьдарч байна. Наад үгээ өөсдөдөө л хэл. Төсвийн хэдийгээ та нар л хамдаг биз дээ
2022-04-04
http://strategy.rf.gd:
Юуны өмнө төр, нийгмийг хөгжүүлэх цогц стратеги хэрэгтэй байна. Тэгвэл бүх салбарт өөрчлөлт гарах боломжтой. Энд жишээ стратеги байна: http://strategy.rf.gd Одоо хүн бүр дэлхийг илүү сайхан газар болгоход тусалж чадна. Үүний тулд Стратегийг хаа сайгүй түгээх хэрэгтэй. Таны тусламж маш чухал. Туслаач.
2022-04-04
Тэр дүрмэнд сая өөрчлөлт оруулахдаа С.Эрдэнэ насан туршдаа дарга бх гд сонгуульд ялагдсан дарга ажлаа өгдөггүй бдаг өөрчлөлт хийсэн болохоос биш АН-н даргын сунгаа зох/бгуулагдах зарчим хэвээрээ. Өөрөөр хэлбэл УДШүүх АН-н сунгаагаар сонгогдсон даргыг бүртгэх үүрэгтэй болохоос биш өөр ямар нэгэн шалтаг хэлэх эрх бхгүй. Саналын хуудас нэгэнт хэвлэгдсэн, нэр татах хугацаа өнгөрчихсөн тул Х.Баттулга, Ж.Батсуурь нарын дунд сонгууль болдгоороо болоод л өнгөрнө. АН-н залуучууд гд бгаа. Ж.Батсуурь ч ямар юмных нь залуу байхав дээ 51-тэй. Би 56-тай шүү дээ. Тэдгээр хүмүүс ийм хурдан шантарч болохгүй. Бүх аймгаар яваад, ялагдана гдэг хандлагаа мэдчихээд нэрээ татна гж бгаа нь туйлбаргүй хэрэг. Сөрөг хүчингүй болчихвол ардчилал өөрөө үгүй болдог. Сөрөг хүчин үгүй болсноос хойш төгрөгийн ханш унаж, ачаа бараа гацаж, эд/засаг унаж байна. МАН-г хариуцлагатай ажиллуулж чадах цор ганц хүчин бол АН. Гэтэл АН-г 2 хуваагаад 2 жил явчихсан нь туйлын буруу. АН С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Да.Ганболд нарын хулгайч нарыг нэгмөр тусдаа явсан нь др гж үзэж бгаа."
2022-04-04
Тэр дүрмэнд сая өөрчлөлт оруулахдаа С.Эрдэнэ насан туршдаа дарга бх гд сонгуульд ялагдсан дарга ажлаа өгдөггүй бдаг өөрчлөлт хийсэн болохоос биш АН-ын даргын сунгаа зохион бгуулагдах зарчим хэвээрээ. Өөрөөр хэлбэл УДШүүх АН-ын сунгаагаар сонгогдсон даргыг бүртгэх үүрэгтэй болохоос биш өөр ямар нэгэн шалтаг хэлэх эрх бхгүй. Саналын хуудас нэгэнт хэвлэгдсэн, нэр татах хугацаа өнгөрчихсөн тул Х.Баттулга, Ж.Батсуурь нарын дунд сонгууль болдгоороо болоод л өнгөрнө. АН-ын залуучууд гд бгаа. Ж.Батсуурь ч ямар юмных нь залуу байхав дээ 51-тэй. Би 56-тай шүү дээ. Тэдгээр хүмүүс ийм хурдан шантарч болохгүй. Бүх аймгаар яваад, ялагдана гэдэг хандлагаа мэдчихээд нэрээ татна гж бгаа нь туйлбаргүй хэрэг. Сөрөг хүчингүй болчихвол ардчилал өөрөө үгүй болдог. Сөрөг хүчин үгүй болсноос хойш төгрөгийн ханш унаж, ачаа бараа гацаж, эд/засаг унаж байна. МАН-ыг хариуцлагатай ажиллуулж чадах цор ганц хүчин бол АН. Гэтэл АН-ыг 2 хуваагаад 2 жил явчихсан нь туйлын буруу. АН С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Да.Ганболд нарын хулгайч нарыг нэгмөр тусдаа явсан нь др гж үзэж бгаа." гэв.
2022-04-04
З.Энхболд:
Тэр дүрмэнд сая өөрчлөлт оруулахдаа С.Эрдэнэ насан туршдаа дарга байх гээд сонгуульд ялагдсан дарга ажлаа өгдөггүй байдаг өөрчлөлт хийсэн болохоос биш АН-ын даргын сунгаа зохион байгуулагдах зарчим хэвээрээ. Өөрөөр хэлбэл УДШүүх АН-ын сунгаагаар сонгогдсон даргыг бүртгэх үүрэгтэй болохоос биш өөр ямар нэгэн шалтаг хэлэх эрх байхгүй. Саналын хуудас нэгэнт хэвлэгдсэн, нэр татах хугацаа өнгөрчихсөн тул Х.Баттулга, Ж.Батсуурь нарын дунд сонгууль болдгоороо болоод л өнгөрнө. АН-ын залуучууд гээд байгаа. Ж.Батсуурь ч ямар юмных нь залуу байхав дээ, 51-тэй. Би 56-тай шүү дээ. Тэдгээр хүмүүс ийм хурдан шантарч болохгүй. Бүх аймгаар яваад, ялагдана гэдэг хандлагаа мэдчихээд нэрээ татна гэж байгаа нь туйлбаргүй хэрэг. Сөрөг хүчингүй болчихвол ардчилал өөрөө үгүй болдог. Сөрөг хүчин үгүй болсноос хойш төгрөгийн ханш унаж, ачаа бараа гацаж, эдийн засаг унаж байна. МАН-ыг хариуцлагатай ажиллуулж чадах цор ганц хүчин бол АН. Гэтэл АН-ыг 2 хуваагаад 2 жил явчихсан нь туйлын буруу. АН С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Да.Ганболд нарын хулгайч нарыг нэгмөр тусдаа явсан нь дээр гэж үзэж байгаа." гэв.
2022-04-04
и:
иим мэдлэг ухаантай мэдрэмжтэй хүнл төрд гардаг төриин нэр зүүсэн өлөн лалрууд оросруу доллор ченжлээд байгааг уншиж сонсожлдэээ 1 дол манайхаар 5к хүрдэг гээ биздээ хар зах дээр нь монгол төгрөгөөө ядаж лалрын хужааа мөнгө шиг альч оронд доллар болгодог болхох хэрэгтэйшдэээ
2022-04-02
энэ нэг эрүүл согтуу нь мэдэгдэхгүй нөхөр байнаа
2022-04-02
Зочин:
Энэ эргүүг солиочээ
2022-04-02
zochin:
Энд нэг юм хэлчихмээр санагдаад байна. Төрийн байгууллагынхан маш их хуурамч аялалын хөтөлбөр боловсруулж баахан хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүдээ гадаад дотоодоор тэнүүчлүүлж маш их мөнгө зарлагддаг байсан шүү. Одоо хөл хорио сулраад ирэхээр энэ байдал дахин гаарч эхлэхийг хэн ямар байгууллага нь хянах вэ.
2022-04-01