Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг шалгуулахыг уриаллаа
2022-03-31

 

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

АН-ын дэд дарга Ц.Оюундарь “Хөгжлийн банкны нийтийн сонсголыг зохион байгууллаа. Тус сонсгол хүсэн хүлээсэн хэмжээнд үр дүн өгөхгүй гэдгийг сарын өмнө Ардчилсан нам ойлгосон. Яагаад гэвэл сөрөг хүчний хувьд уг ажлын хэсэгт орсон гишүүдэд хянан шалгах ажил хангалтгүй, материалыг шууд гаргаж өгөхгүй боломжгүй байсан. Тиймээс түр хороо байгуулах асуудлыг хөндөж, сарын өмнө уриалга гаргасан. Түр хороо байгуулснаар дутагдаад байгаа УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн хийж чадаагүй ажлууд хуулийн хувьд эрх зүйн нээлттэй боломжтой болох юм. Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлэхдээ цааш цаашдын зөв жишгийг бий болгосон байдлаар зохион байгуулахын тулд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс чармайлт тавьж ажиллаж байгаа. Түр хороо, нийтийн сонсголыг олон жилийн турш амжилттай хэрэгжүүлж ирсэн орнуудын туршлагыг судалж ажиллаж байна.  АН гурван байр суурийг маш тодорхой илэрхийлж байгаа. Үүнд, 

 

Нэгдүгээрт, УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулах ёстой

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны шалгалтын материалыг ил тод болгох ёстой

Гуравдугаарт, АН-аас Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон улс төрчид сайн дураараа шалгуулах ёстой.  

 

 

...АН-ын гишүүд Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдоод яваад байж болохгүй. Шалгуулж нэр төрөө цэвэрлээч гэсэн уриалгыг гаргаж байгаа юм. Тухайлбал, төрийн өндөр албан тушаал хашиж байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар АН-ынхаа төлөө шалгуулаач гэж уриалж байна" гэж мэдээллээ. 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Илээс гадна нуусан хэргүүд нь ил тод болох вий гэж үхтэлээ айцгааж байгаа юм чинь нэг хүүхний уриалгаар болох уу? кх кх кх
2022-03-31