Д.Тогтохсүрэн: Шатахууны үнийн өсөлт Орос, Украины дайнтай холбоотой

img

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар гадаадын валютын нөөц, ханшийн талаар хэлэлцсэн байна. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хилээр бэлэн мөнгө гаргах хориотой учраас хатуу хяналт тавьж байгаа. Агаарын тээвэр болон авто, төмөр замаар ам.доллар гаргаж байгаа гэдэг худлаа гэдгийг Монголбанк хариуцлагатайгаар мэдэгдсэн.

 

 

Экспорт багассан, 11, 12 дугаар сард бараг хаагдсан. Одоо зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт гурвыг төмөр замаар экспортолж байна. Өдөрт 300-400 машин нүүрс гарч байна. 2-3 жил экспорт хаагдсантай холбоотойгоор үүссэн асуудал бий” гэсэн тайлбарыг өглөө.

 

Харин бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үнийн өсөлтийг бүгдээрээ бие, махаараа мэдэрч байгаа. Нэг талаар өнгөрсөн жилээс эхлэн импорт эрс багассан. Нөгөө талаар импортоор авдаг хэд хэдэн бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүний нэг нь шатахуун. Өнгөрсөн жилийн эцэст гэхэд нэг тонн шатахууны үнэ 70 орчим ам.доллар байсан. Өнөөдөр 105-110 ам.доллар байна. Шатахууны үнийн өсөлт Орос, Украины дайнтай холбоотой.

 

Дэлхий нийтэд ам.долларын ханш өсөж байна. Энэ нь манай эдийн засагт нөлөөлж байна. Импорт, экспорт, тээвэр логистикийн гадны хамааралтай учраас үнэ нэмэгдээд байна. Аль болох бага нэмэгдүүлж, инфляцийг бага түвшинд байлгах, долларын ханшийг барьж, нөөцөө хадгалахад анхаарч байна” гэсэн хариултыг өглөө.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Amarsaikhan ugaasaa yavuurgui nuhur gedeg ni hotyn darga, Onstgoi komissiin darga baikhdaa hangalttai haruulsan
2022-03-22
OTGOO:
ter yria chin dotood uildverlegchid une hiimleer usguud bgaatai holbootoi ym! harin Togtoh ,YOndon nar bl irgedee shulah gesen unen sanaagaa nuuhgui bn ,shathuunii une usuugui gej rosnefti medegdeed bhd ed nar heden impotlogchidiin bugsiig dolooj bgaa busuu?!
2022-03-21
Амарсайхан нь намынхаа эсрэг юм яриад явж бна. Доллар урагш гаргаж хятад цэмэнт авна гээд. Ханш өсөхөд аймаар нөлөөлнө Ийм эсрэг тэсрэг байж болпог юмуу
2022-03-21