С.Эрдэнэ: Х.Баттулгыг АН-д хэзээ ч хууль ёсоор хүлээн авахгүй

АН-ын даргын сунгаа зарласан үйл явдал гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа. Тиймээс энэ үйл ажиллагааг зохион байгуулагчдыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж буйгаа С.Эрдэнэ өнөөдөр мэдэлээв. Тэрбээр “Намын гэрчилгээгүй, тамгагүй, хууль ёсны эрхгүй хэсэг бүлэг этгээдүүд өөрсдийгөө АН гэж нэрлэн, намын даргын сунгаа зарлаж, аймгуудаар явж байна. Энэ асуудалд бид удаа дараа шаардлага тавьсан. Шаардлагыг үл тоож, ард түмний толгойг эргүүлж, АН-ын дотоод эв нэгдлийг бусниулсан үйлдлийг гаргаж байна. Тиймээс АТГ, ЦЕГ-т хандаж байна. Өөрийгөө АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга гэж нэрлэсэн И.Мөнхжаргал, АН-ын хэрэг эрхлэх газрын дарга гэх Б.Ган-Очир болон АН-ын албан бланк, туг, тэмдгийг хууль бусаар ашиглаж, намын даргын сунгаа зохион байгуулагчдыг шалгуулахаар хуулийн байгууллагад өгч байна.
Энэ сунгаа Эрүүгийн хуулийн залилан мэхлэх, худал мэдээлэл түгээх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг агуулж байгаа учраас шалгаж өгөхийг хүсэж байна” гэсэн тайлбарыг өглөө.
Мөн тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын АН-ын гишүүнчлэл сэргээгүй байгаа. Түүнийг АН-д хэзээ ч хууль ёсоор хүлээн авахгүйгээ хэлж байна. Учир нь Х.Баттулга АН-ыг хагалган бутаргах, нэр хүндийг унагах үйлдлийг удаа дараа явуулсан хэмээн үзэж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ