“МИАТ” компанийн нислэгийн хэлтсийн дарга Таштуаны Ауезийг гавьяат нисгэгч цолоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. “МИАТ” Төрийн өмчит хувьцаат компанийн Нислэгийн хэлтсийн дарга Таштуаны Ауезийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат нисгэгч цолоор шагналаа.
Тэрбээр, Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарт тасралтгүй 36 жил ажиллахдаа 20,8 мянган цагийн нислэгийг амжилттай туулж, шинээр нээгдсэн нислэгүүдийн аюулгүй байдлыг хангахад идэвх санаачилгатай ажиллаж, 1991 оноос хойш Засгийн газрын экипажийн бүрэлдэхүүнд багтан гадаад айлчлалын тусгай, онцгой үүргийн нислэгүүдийн аюулгүй ажиллагааг хангаж, салбарын залуу боловсон хүчнийг сургаж, дадлагажуулахад мэдлэг туршлагаа зориулж, халдварт цар тахал өвчний үед гадаадаас иргэдээ авч ирэх 25, олон улсын карго ачаа тээврийн 45 удаагийн тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ