Дорнод аймагт үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. Тус аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт 2022.03.18-ны өдөр хээр нас барсан хүн олдсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газарт очиж хойшлуулшгүй шуурхай ажиллагаа явуулжээ. Шалгалтаар иргэн “А” /29 настай, эр/ нас барсан болохыг тогтоон амь хохирогчийг түүний танил “Б” гэгч нь энэ сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн биед нь халдаж амь насыг нь хохироон хэргийн газраас хохирогчийг зөөвөрлөн хээр тавьсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Уншиж байна |