Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр зам барих шийдвэр гарлаа

img

Засгийн газрын өнөөдрийн (2022.03.16) хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих шийдвэр гарлаа.

 

 

Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор Монголын төмөр зам ТӨХК-д баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр зам барьж, ашиглах концессын эрхийг олгосон. Монголын төмөр зам ТӨХК бусад сонирхогч компаниудтай хамтран тусгай зориулалтын компани байгуулан ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, бариад тодорхой хугацааны дараа төрд үнэ төлбөргүй шилжүүлж өгнө” гэсэн мэдээллийг өглөө.

 

Баруун босоо чиглэлийн төмөр зам нь Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд 1255 км

Зүүн босоо чиглэлийн төмөр зам нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд 426.6 км үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Жздэн:
Энэ нохорыг хурдан зайлууллаа ажил хийхгуй ноходыг яагаад хамгааллаад бна вэ хурдан шиг солиод хийж чаддаг хунийг тавих хэрэгтэй
2022-03-16