Д.Монголхүү: Х.Баттулгын нэр холбогдсон хэргүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгах хэрэгтэй

img

 

Монголын ардчилсан холбооны удирдлагууд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийж байна. 

 

Иргэн Д.Монголхүү "Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр холбогдсон хэргүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгах хэрэгтэй. Хэдий болтол Монгол Улсын хууль иргэнийхээ нэр төрд халддаг, сэвтээдэг байдалтайгаар явах юм бэ? Х.Баттулга Монгол Улсын иргэн. Үнэхээр гэмт хэрэгт холбогдоогүй бол нэрийг нь цэвэрлэх ёстой. Харин гэмт хэрэгт холбогдсон бол хариуцлага тооцдог зарчим үйлчлэх ёстой. Улс төрд ямар албан тушаал хашиж байсан гэдгээс нь үл хамаарч хуулийн өмнө иргэн бүр эрх тэгш байх ёстой. 

 

Өнгөрсөн хугацаанд ХХААХҮ-ийн сайд байхдаа шинэ төмөр зам, шинэ сум, Гашуунсухайтын төмөр зам зэрэг маш олон гэмт хэрэгт нэр холбогдож байсан мэдээллүүд маш их гарсан. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ямар нэг асуудалд нэр холбогдоод түүнийгээ эцэслэн шийдвэрлэхгүй байгаа нь нийгэмд буруу жишиг тогтоож байна. Улс төрийн томоохон албан тушаалтан болбол юу ч хийж болдог, хуулийн хариуцлага хүлээдэггүй гэсэн хортой ойлголтыг үлдээгээд байдаг. Нөгөө талд нь хэн дуртай нь гэмгүй хүнийг хэрэгт холбогдуулж мэдээлдэг байдал газар авсан. 

 

 

Хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. Хэрэв Монголын хууль хяналтын байгууллагууд шалгахгүй бол Европын холбоо, хүний эрхийн байгууллагуудад шалгуулъя. Өнөөдөр цагдаагийн байгууллага болон АТГ, прокурор, шүүх, УИХ дахь олонхийн болон цөөнхийн бүлэгт шаардлага хүргүүлнэ" гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ШУГЧ Н ХАМСАТАН
2022-03-14