УИХ-ын хаврын чуулган маргааш нээгдэнэ

img

 

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган 03 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт нээлтээ хийхээр товлоод байна.  Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан.

 

Гуравдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэлэнгэ:
УИХ ын даргаа Сэлэнгээс сонгогдсон Ж.Эрдэнэбат Ч. Ундрам Өнөрболор нар чуулганы завсарлагаанаар ард иргэдтэй уулзаагүй хэдэн одон медал тарааж байгаад л буцсан шүү. Одоо чи ч нээлт хаалт дээр нэлхийтэл бас худлаа шаана даа. Зарим нээлт дээр дууграхгүй байвал яасан юмм
2022-03-14