Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2022.03.06-нд нийт 568 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 414 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж бэртсэний 6 нийслэлд, орон нутагт 2 осол бүртгэгдсэн бол ослын улмаас 2 хүний амь хохирсон байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 199 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 122, орон нутагт 77 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд холбогдсон жолооч 8 явган зорчигч 3 тохиолдол бүртгэгдсэн байна.
Иймд жолооч зорчиг та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох байх, мөн гудамж замын хөдөлгөөнд оролцохгүй байх нөхцөлийг ханган аюулгүй байдлыг сахин хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Уншиж байна |