Мөрийтэй тоглоом тоглосон 51 иргэнийг 5.1 сая төгрөгөөр торгожээ
2022-03-03

Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалахтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 01 дүгээр сарын 06-наас 02 дугаар сарын 10 хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлээд байна.

 

 

Шалгалтын явцад мөрийтэй тоглоом тоглосон 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 5.1 сая төгрөгөөр торгосон байна. Харин зохион байгуулсан этгээдүүдийг Эрүүгийн хуулийн дагуу мөрдөн шалгаж байна. Мөн автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

 

Мөрийтэй тоглоом тоглож байсан хүмүүс дотор энэ төрлийн хэргээр шалгагдаж байсан болон цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан этгээдүүд буй аж.

 

Мөрийтэй тоглоом зохион байгуулагчид орон байр, обьектийг түрээсэлж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа тул иргэдийг түрээслүүлсэн байрандаа хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг сэрэмжлүүллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нэг хүнийг ердөө л 100 мянган төгөрөгөөр торгоод болоо юу??? Хуулиа чангалаачээ. Наадуулд чинь 100 мянга юу юм бэ??? Нэг цайных нь л мөнгө биз дээ
2022-03-03
хоорондоо бооцоо тавиад дураараа тоглож байгаа иргэд зурагтаар бооцоо тавиулаад бооцоо хожиж байгаа иргэд хоёр ямар ялгаатай байдаг юм болдоо
2022-03-03