Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүрэгт байрлах баарны үүдэнд гар буу гаргаж, танхайраад байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын II хэлтсийн албан хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 32 настай Э, 26 настай Э нар гар буугаар бусдыг айлган сүрдүүлсэнийг тогтоогоод байна. Тэд машины зогсоолоос болж, муудалцан бусдыг буугаар айлган сүрдүүлжээ.
Хэргийн холбогдогч 32 настай Э өмнө нь дээрэмдэх, хүчиндэх, хүнийг алах хэргээр ял шийтгэгдэж байгаад 2021 оны 09 дүгээр сард суллагдсан байна. Харин 26 настай Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдож, шалгагдаж байжээ.
Тэдний ашигласан хийн гар бууг хурааж авсан байна. Тухайн буу нь цагдаагийн байгууллагад бүртгэлгүй байсан аж.
Уншиж байна |