ТЭЦ IV-ийн ажилтан тогонд цохиулж, нас баржээ

Цагдаагийн байгууллагад 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08 цагийн үед ТЭЦ-IV –өөс дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад 31 настай эрэгтэй өндөр хүчдэлд цохиулж нас барсан байжээ. Урьдчилсан байдлаар өндөр хүчдэлд цохиулж, амь насаа алдсан хэмээн үзэж буй бөгөөд одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байна.
Тус хэргийн Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ