Зам тээврийн ноцтой ослоор дөрвөн хүний амь нас хохирлоо
2022-02-28

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.01.26, 27-ны өдрүүдэд нийт 474 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 дуудлага мэдээллийг хүлээн авчээ.

 

Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэний 8 нийслэлд, 4 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.  

 

Амралтын өдрүүдийн хугацаанд хүүхэд өртсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

 

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

 

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

 

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

 

Shuud.mn
Сонин хачин