МИАТ-ийн Москва-Франкфуртын нислэг хэвийн үргэлжилж байна
2022-02-25

МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгүүд нь Украин улсын агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд нислэг үйлддэг. Тиймээс энэ чиглэлийн нислэгийн цагийн хуваарь болон нислэгийн маршрутад өөрчлөлт ороогүй, нислэг хэвийн үргэлжилж байна.

 

 

МИАТ ТӨХК нь Европын Холбооны Улсуудын Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлаг (EASA) болон Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийг нислэгийн үйл ажиллагаандаа тусган ажиллахын зэрэгцээ, Москва хот дахь Төлөөлөгчийн газраас тогтмол мэдээлэл авч байна.

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ:
ХЭДИЙДЭЭ ГЕРМАН НИСЧИХ ВЭЭ? ГЕРМААНААС БАРАА ОНГОЦООР ТАТАХ ГЭЭД 2 САР БОЛЖ БАЙНА, ИНГЭЖ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ЦАЦДАГАА БОЛИ
2022-02-27
ЗОЧИН:
СОШИАЛООР МИАТ-ЫН ОНГОЦ УКРАЙНЫ ДЭЭГҮҮР ГАНЦААРАА НИСЧ ЯВНА ГЭДЭГ ХОШИН МЭДЭЭ ГАРАНГУУТ МИАТ САНДРАН БАЙЖ УКРАЙНЫ АГААРЫН БҮСЭЭС АЛСЛАГДСАН ЗАЙД НИСДЭГ ГЭДЭГ МЭДЭЭГЭЭ ТАВЬЖ??? ХА ХА ХУРДАН БАЙНА ШҮҮ? МАНАЙХАН СОШИАЛООР Л АЖЛАА ЯВУУЛДАГ НЬ ИНГЭЭД МЭДЭГДЭЭД БАЙХ ЮМ. ХА ХА ХА
2022-02-26