Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаарх ээлжит хэвлэлийн хурал хийлээ.
УБТЗ-ын Тээвэр, зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан "2021 оны арваннэгдүгээр сарын 28-наас Монгол Улсаас экспортолдог байсан тодорхой нэр төрлийн ачаануудад БНХАУ-ын талаас хориг тавьсан. Хэлэлцээрээр хоногт 14 галт тэрэг болгосон. Одоогийн байдлаар хоногт 10 галт тэрэг гарч байна. Хорио бүрэн цуцлагдаагүй. Гарч буй галт тэргэнд дамжин өнгөрөх ачаатай чингэлэг 4, бусад нь экспортын төмрийн хүдэр, нүүрс, Эрдэнэтийн зэс гэх ачаанууд байна.
...Эрдэнэт үйлдвэрт хуримтлагдсан ачаа гараад дууссан. Шинээр үйлдвэрлэсэн ачаанууд нь гарч эхэлсэн. Экспортын нүүрс тээвэр хүндрэлтэй байна. БНХАУ зөвхөн эко тээвэр буюу шаардлагын дагуу дээвэр нь задгай чингэлэгт ачсан нүүрсийг хүлээж авч байгаа. Хориг тавихаас өмнө задгай вагонд ачаад Улаанбаатар төмөр замын зөрлөгт 1200 вагон зогсож байсан. Үүнээс 350 вагоныг нь хүлээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар 850 ачаатай вагон арваннэгдүгээр сараас хойш зогсож байна.
...Хоёрдугаар сарын дүн мэдээгээр БНХАУ-аас нарийн царигийн төмөр замаар нийт 2557 вагон импортын ачаа хүлээж аваад байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана" гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |