Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаарх ээлжит хэвлэлийн хурал хийлээ.
ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан "Ерөнхий сайдын захирамжаар хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, экспорт, импортын тээврийг эрчимжүүлэх зорилготой ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийг Шадар сайд ахалж байгаа. Замын-Үүдэд дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Замын-Үүд Эрээний хооронд чингэлгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа нэгдүгээр сарын 11-нээс эхэлсэн. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдрийн байдлаар 50 машинд нийт 65 чингэлэг орж ирсэн байна. Чингэлэг тээвэрлэлт эхэлсэн өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 1798 машинд 20 тонны 1081, 40 тонны 1251, нийт 2332 чингэлэг ачаа барааг оруулж иржээ.
Чингэлгийг ариутгаад хоёр долоо хоног тусгаарласны дараа эргэлтэд оруулж байгаа. Ариутгалын хүчин чадлыг нэмэгдүүлснээр чингэлгийг татан авалт нэмэгдэх боломжтой.
Одоогийн байдлаар өдөрт 60-70 чингэлгийн тээвэрлэлт хийж байна. Гуравдугаар сараас эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ" гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |