"Бид мөнгө, тусгай онгоц гуйгаагүй, ганцхан бичиг хүссэн"
2022-02-25

Украинд суралцдаг монгол оюутнуудын гэр бүлийнхэн Гадаад харилцааны яамны гадаа цуглаад байна. Тэд Оростой тохиролцож, монгол оюутнуудыг яаралтай татан авах ажлыг зохион байгуулахыг ГХЯ-наас шаардаж байна.

 

 

-Оюутнуудтай холбоотой байгаа юу? Одоо нөхцөл байдал ямар байгаа бол?

 

 -Байнга холбоотой байгаа. Хүүхдүүдийн утасны цэнэг дуусаад байгаа учраас нэг нэгээрээ эцэг эх рүүгээ мэдээлэл өгч байна. Эцэг, эх оюутнууд групп чат үүсгээд мэдээлэл авч байна. Бэлэн мөнгөний машинууд ажиллахгүй байгаа учраас хүүхдүүд мөнгөгүй болоод, хоол хүнсээ авч чадахгүй байна. Метроны хоёр буудалд монгол оюутнууд цугларсан байна.

 

Монгол оюутнуудад хоргодох байр, хоол хүнс, унаа бэлдсэн байгаа гэж ярьсан. Гэвч хүүхдүүдийг хүргэх ямар ч унаа олдохгүй байна. Тиймээс Оросын тохиролцоо хийж, хүүхдүүдээ татан авах шуурхай арга хэмжээ хүсэж байна.

 

-Таны хүүхэд суралцдаг уу. 41 оюутан эх орондоо ирсэн байна. Яагаад үлдсэн юм бол?

 

-Миний хоёр эмэгтэй дүү суралцаж байна. Цэргүүд энгийн иргэд рүү дайрахгүй байгаа ч үймээн самуун эхэлчихсэн байна. Метроны буудал руу орохдоо манай дүү бэртэж, мөрөө мулталчихсан. Ухаан алдаж унахад ямар ч эмнэлгийн тусламж байхгүй. Манай хоёр дүү Истанбул руу тийзээ захиалчихсан байсан. Консулын ажилтнууд “дайн болохгүй” гэж инээж шоолоод байхаар нь төгсөх курсын оюутнууд учраас Монгол Улсаас бичиг хүлээгээд үлдчихсэн байсан. Улсаас бид санхүү хүсээгүй, тусгай онгоц ч хүсээгүй. Ганцхан бичиг хүссэн. Удаан хугацаанд худлаа ярьж, хойрго хандсан учраас цаашид яахыг мэдэхгүй, итгэхгүй байна.

 

-ГХЯ-наас хүүхдүүдийг татаж авахаа мэдэгдсэн. Та бүхэнд албан ёсны мэдээлэл өгсөн үү?

 

-Энэ сарын 27-ны онгоцны тийз захиалсан гээд байна. Ямар ч боломжгүй зүйл гэдгийг бүх монголчууд мэдэж байгаа. Иргэний агаарын тээвэр бүрэн зогсч, нисэх онгоцны буудал нь ямар ч ажиллагаагүй болчихсон байна.

 

Ганцхан бичиг хийгээд өгөөч гэж зөндөө удаан хүлээсэн. Хамгийн сүүлд 02 дугаар сарын 13-нд цахим уулзалт хийхэд Консулын газрын дарга Болд “дайн болохгүй, дайн болно гэх нотлох баримт авчир” гэж хэлсэн байна. Өчигдөр болохоор хүүхдүүд одоо харья гэж байгаа юм шиг мэдээлэл хийгээд байна.

 

Украины сургуулиуд Монгол Улсаас оюутнуудаа татан авах тухай албан ёсны бичиг шаардсан байна. Харин Гадаад харилцааны яамнаас энэ бичгийг өгөхгүй хойрго хандсанаас болж, оюутнууд эх орондоо ирж чадахгүй байдалд орчихоод байгааг эцэг эхийн төлөөлөл хэлж байна. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
http://isee.mn/n/31559 ийм мэдээ 2202.02.14-д өгч байсан байх юм
2022-02-25
40 oyuntan irsen baina lee, uldsen ni sain duraaraa uldsen yum bishuu! Er ni tur zasagtaa bish uurtuu l naid. Buruu buruu budding buruu gedegee l bolih heregtei.
2022-02-25
Буц буц гээд сануулаад байхад үхэр царайлж үлдчихээд одоо авсангүй барьсангүй гэж уйлагнахаа болиоч. ГХЯ хэдий хөгийн ч гэсэн нэр нүүрээ бодсондоо чадахаараа л ажлаа хийж бгаа шд. Та хэд очиж бас ажлаа хийхгүй байна гэж жагсдаг нь ч юув дээ. Эртнээс л буц гэж анхааруулсан шүү дээ. БУЦ БУЦ БУЦ дайн болох эрсдэлтэй байна БУЦ БУЦ гээд л байсан.
2022-02-25
эрт буцах санал аваад байсан тэгхэд ирэх нь яасийн 40 өөд хүүхэд ирсэн
2022-02-25
Болд:
Манай энэ хэдэн төрд шургасан новшнуудыг яанаа. Дайн эхлэхээс өмнө улс орнууд иргэдээ татаж эхэлсэн байхад Амарсайхан дарга дайн эхэлсэн хойно иргэдээ татаж авах үүрэг өглөө ч гэх шиг. Арай дэндүү тэнэг юм. Нэг бол ард түмнээ даапаалаад байдаг юм уу
2022-02-25
khutsaad baytsgaa , ert ir geed l sanuulaad baysan , sonsooguy peediitsgeechikheed odoo khutsakhaa boli
2022-02-25
khutsaad baytsgaa , ert ir geed l sanuulaad baysan , sonsooguy peediitsgeechikheed odoo khutsakhaa boli
2022-02-25
Улаан Үдийн парашют десантын бригадын ахмад Михоев, ахлагч Касаткин нар украйнчуудад баригдаад ярилцлага өгчээ, видео нь гарч байна
2022-02-25