Батлан хамгаалах яамнаас өнгөрсөн 01 дүгээр сард цэргийн бүртгэлийг цахимаар зохион байгуулж, 100 гаруй мянган иргэн бүртгүүлжээ. Тэгвэл энэ удаа оюутан цэргийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахаар болсон байна.
Оюутан цэргийн бүртгэл ирэх 03 дугаар сарын 01-нээс E-Mongolia системээр эхэлж, 03 дугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Төрийн үйлчилгээний E-Mongolia системд одоогоор 60 байгууллагын 624 үйлчилгээ нэгдээд байна. Ингэснээр давхардсан тоогоор 8.5 сая иргэн цахим үйлчилгээ аваад байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, E-Mongolia акамдеми хамтран 21 аймгийн нутгийн захиргааны 1200 үйлчилгээг цахимд шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.
Уншиж байна |