Зам тээврийн ноцтой ослоор нэг хүн амиа алджээ
2022-02-21

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны 02 дугаар 19, 20-ны өдрүүдэд нийт 568 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 446 дуудлага мэдээлэл бүртгэгдэв. 

 

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 9 нийслэлд, 2 орон нутагт  байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.  Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

 

 

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

 

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

 

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

 

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 150 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 111, орон нутагт 39 зөрчил тус тус илрүүлжээ.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

 

Shuud.mn
Сонин хачин