Тагнуулын байгууллагаас сүүлийн үед шалгаж, шийдвэрлүүлсэн хэргийн талаар мэдээлэл өглөө.
ТЕГ-аас Монгол Улсын иргэн Л гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажиллаж, тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэнийхээ хариуд мөнгөн урамшуулал авсан удаа дараагийн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Прокурорын байгууллагаас тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус хэргийг хэлэлцэж, иргэн Л-д найман жилийн хорих ял оноожээ.
Мөн манай Улсын иргэн А, Э нар гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан, гадаадын тагнуулын байгууллагын нэр бүхий ажилтан Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлжээ. Одоогоор уг хэрэг Хан-Уул дүүргийн шүүхэд хянагдаж байна.
Гадаадын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсоноо төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдэж, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчлагдсан байдаг аж.
Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тагнуулын байгууллагатай хамтран ажиллахыг хүсэж байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |