Хөгжлийн банкны зээлдэгчдийг цагдан хорих санал гаргажээ
2022-02-18

АТГ-аас Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан 12 хүнийг цагдан хорих саналаа хүргүүлсэн байна. Тодруулбал, Хөгжлийн банкны экс захирал Н.Мөнхбат тэргүүтэй Хөгжлийн банкны удирдлагуудыг хорих санал гаргасан байна.

 

 

Мөн НБЦ, Алтай констракшн, Бэрэн ХХК-ийн захирлууд, Капитал банкны захирал, Шинэ Яармаг төсөл хэрэгжүүлэгч зэрэг хүмүүсийг саатуулан шалгахаар болжээ. Тэднийг хууль бусаар зээл олгосон болон авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлүүдээр шалгаж байна.

 

Нэр бүхий хүмүүсийг цагдан хорих эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

Shuud.mn
Сонин хачин