Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв 2022 оны 02 дугаар 07-10-ны өдрүүдэд нийт 874 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 658 нь зам тээврийн ослын дуудлага мэдээлэл байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтэж бэртсэний 19 нийслэлд, 11 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 2 хүний амь хохирсон байна. Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 4 осол бүртгэгдэж 3 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь хохирчээ.
Энэ сарын 14-нд бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлнэ. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.
Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, Автомашинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна.Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 8, заалтыг баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Уншиж байна |