Гантиг Вилла хотхоны барилга барьцаанд байгаа учир худалдан авахгүй байхыг анхаарууллаа
2022-02-10

 

АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй, хугацаа хэтэрсэн 52 зээлийг мөрдөн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд зээлдэгчдийн 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, 1 үйлдвэрийн барилга, 1 лиценз, 13 дансыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь хязгаарлажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий этгээдийн барьсан Гантиг вилла хотхонд хязгаарлалт тогтоосон  байна. Учир нь Гантиг вилла хотхоны 9 блок барилга нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа аж.

 

Тиймээс иргэдэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэлийн маргаантай эсэх, санхүүгийн байгууллагад барьцаанд байгаа эсэх, хуулийн байгууллагын хязгаарлалтад орсон эсэхийг сайтар нягтлахыг АТГ-аас анхааруулж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
duuchin Hayanaa reklamdaad bsan shuu... yu reklamdaj bgagaa medmeer yum.mungu haraad teriigee ch medeh suhuugui baliar yumnuud
2022-02-10
Irgen:
Hulgai luivar hiigeed avsan luivarchdaas ergyylj avah ne oilgomjtoi.harin erh medel alban tushaalaaraa luivar hiisen luivarchid shudarga dyr esgeed yldehyy.hoishid ene met baidliig taslan zogsoohiin tuld erh medlee ashiglasan luivarchdiig turiin albanaas zailuulj shiitgel onooh heregtei.dahin titd byy yzegd gedgiig oilguulah ne chuhal yumas
2022-02-10