Хөгжлийн банкны зээлдэгчдийн үл хөдлөх хөрөнгө, дансыг битүүмжилжээ

Хөгжлийн банкнаас хугацаа хэтэрсэн, чанаргүй 52 зээлийг шалгуулахаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр АТГ-т ханджээ. АТГ-аас уг асуудлаар мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буйг өнөөдөр мэдээлэв.
Мөрдөгчид чанаргүй 52 зээлийг:
-Хөгжлийн банкны тухай хууль, зээлийн журам, бодлогод нийцүүлсэн эсэх
-Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээлдэгчдэд давуу байдал бий болгосон эсэх
-Албан тушаалтнууд аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан эсэх
-Төрд хохирол учруулсан эсэх зэрэг чиглэлээр шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд
-
Зээлийн зарцуулалтыг шалгаж, зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд гэрээг цуцлуулах, зээлийг эргэн төлүүлэх
-
Зээлдэгч компани болон хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг хязгаарлах
-
Зээлдэгч ААН-үүдийн эцсийн өмчлөгчийг тогтоох, эздийн нуугдмал хөрөнгийг тогтоон, битүүмжилж, төрд учирсан хохирлыг барагдуулах юм байна.
Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, 1 үйлдвэрийн барилга, 1 лиценз, 13 дансыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан гэдгийг Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хэллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ