Ш.Сайхансамбуугийн намыг бүртгэхээс татгалзлаа
2022-02-10

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар  Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх иргэн Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан дараах шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Тодруулбал, Ардын чуулган намаас 807 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 315 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй байлаа.

 

 

Эдгээрийн олонх нь хаягийн бүртгэл зөрүүтэй гэсэн залруулж болох зөрчил байгаа боловч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй харьцуулан шалгахад 5 иргэний бүртгэл байхгүй (овог, нэр, регистрийн дугаараар хайлт хийхэд гарч ирээгүй).

 

Мөн Улс төрийн намын тухай хуулийн 10.1.3-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын гишүүд нь өөр намын гишүүнчлэлгүй байх шаардлага хангасан эсэх, Ардын чуулган намын гишүүн мөн эсэхийг түүврийн аргаар тус намын гишүүний жагсаалтад буй 65 хүнтэй шүүхээс холбогдож “Ардын чуулган намын гишүүнчлэлтэй” эсэх талаар тодруулахад Ардын чуулган намын гишүүн биш, бүртгэлд гарын үсэг зураагүй гэж 15 хүн, өөр намын гишүүн (МАН, АН, МАХН) гэж 5 хүн тус тус мэдэгдсэн.

 

Нийт 807 гишүүнтэй гэх жагсаалтаас дээрх байдлаар зөрчилтэй 25 хүнийг хасаж тооцвол Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан тоонд хүрэхгүй байна.

 

Иймд Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын дээд шүүх намыг дараах үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 10.1.3-д “гишүүдийн тоо нь энэ хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн” гэж заасан үндэслэлээр Ардын чуулган намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Shuud.mn
Сонин хачин
Patton:
BEST EFFICIENT AND RELIABLE HACKER//LOST RECOVERY MASTERS Hi my name is Patton Carlin. Online fraudsters are one of the main reasons why l hate the internet. My Mom got hacked recently and they had access to some private information. We had to hire a private investigators Recovery Masters to help us regain control of her accounts. Lucky for us we were able to recover all that we lost through the help of the hacker. They also help with: Binary Recovery, Files Recovery, Crypto investment, Password, Bypass / Recovery Malware Removal / Criminal Record Expunge, Blank ATM Card, Social Media Hack, Remote Mobile Monitoring & Hacking, Credit Repair and Private Key Reset.If anyone ever needs legit hackers, l will always recommend RECOVERY MASTERS: Contact them on Email: Email lostrecovemast@mail.com or WhatsApp +1(204)819-5505 Don’t forget to mention Patton recommended you
2023-08-03
guee:
muuhai chi odoo nam gej heregguiee ,nam gedeg ner gashilsan nohoin hool gedeg shig sonsogdoh boljee ,24 ond bie daaj garah n shudraga bolno!
2022-02-10
zochin:
boliosoi ulaan xamart
2022-02-10