Долоон настай охиныг ээжийнх нь найз хулгайлжээ
2022-02-07

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс  7 настай  охиныг  зүс  таних  эмэгтэй дагуулж  яваад сураггүй байна гэх мэдээллийг 2022 оны 02 сарын 05-ны өдөр 18 цаг 20 минутад Цагдаагийн байгууллага хүлээн авчээ. Дуудлагын  шалгалтын ажиллагааг хийхэд 7 настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч “тоглоомын талбайд хамт тоглоё” гэж  худал  хэлэн гэрээс нь гаргаж, дагуулан явсныг тогтоож, түүнийг 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос баривчилжээ.

 

 

Хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч,  гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байна.

 

Тухайн үед хүүхэд гэртээ өвөөгийн хамт байсан бөгөөд охиных нь найз ирсэн тул хүүхдийг өгч гаргасан талаар мэдүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин