АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл Хөгжлийн банкны асуудлаар АТГ-т зөвлөмж өглөө.
Нэг байгууллагад авлигын хэрэг давтагдан үйлдэгдэж байгаа нь АТГ-ын урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаа хангалтгүй байгааг харуулж байна. Тухайлбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат холбогдох хэрэг шүүхэд шилжсэн, өөр найман хэрэг шалгагдаж байгаа, дараагийн захирал Б.Батбаяр шалгаж байна гэх мэт мэдэгдлийг АТГ хийсэн. Нэг байгууллагад авлигын асуудал бугшиж, дарга бүр нь авлигын асуудалд холбогдоод байгаа нь АТГ энэ төрлийн гэмт хэргийн эсрэг ажлаа эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Хөгжлийн банкны асуудлыг улс төр, эрх мэдлийн нөлөөнд автахгүйгээр шалгаж, олон нийтэд ил тод мэдээлж байхыг зөвлөлөө.
Гэмт хэрэгтэй тэмцэх этгээдүүд өөрсдөө авлигын гэмт хэргийн сүлжээнд орсон баримтыг олон нийт дэлгэдэг. Гэвч хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байдаг учраас хууь хяналтын байгууллагад ард иргэд итгэдэггүй. Тиймээс ард иргэд итгэж, шударгаар амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд Олон нийтийн зөвлөл, АТГ хамтран ажиллах шаардлагатай гэж АТГ-ын Олон нийтийн зөвлөлийнхөн үзэж байна.
Уншиж байна |