Олон удаагийн ял шийтгэлтэй этгээдүүд дахин гэмт хэрэг үйлджээ

Олон удаагийн ял шийтгэлтэй этгээдүүд дахин гэмт хэрэг үйлджээ

 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид малын хулгайчдыг саатуулжээ. Хэргийг тодруулбал, 35-45 насны эрхэлсэн тодорхой ажилгүй А, Б нар Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрээс нийт 34 тооны адууг хулгайлан, Хэнтий аймаг руу тууж, бэлчээр орчимд 5 тооны адууг нядлан зарж борлуулсаныг  шуурхай эрэн сурвалжлан олж тогтоосон байна.

 

Хэргийн холбогдогч А өмнө нь хулгайлах, танхайрах, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэж, 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Гэмт хэргийг хамтран үйлдсэн Б нь хүнийг санаатай алах, хулгайлах гэмт үйлдсэн 4 удаагийн ял шийтгэл хүлээсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХҮЗҮҮГҮЙ ДУРАК ӨӨРӨӨ ЦААЗЛУУЛАХААС АЙЖ БАЛАЙ ХУУЛИЙГ ЦАГ НЬ БОЛООГҮЙ БАЙХАД БАТАЛСАН. ОДОО НААДУУЛ ЧИНЬ ШИЙДЧИХСЭН, ГАВЬЯА БАЙГУУЛСАН ЮМ ШИГ ИХ Л БААТАР ПЭЭДГЭР АМЬТАД ШОРОНДОО ОРНО ДОО. УЛАМ МУУ САНАА СУУЖ УЛАМ Л ХАРГИС БОЛНО. ИЙМ ЮМНУУДЫГ ЗҮГЭЭР Л БУУДЧИХДАГ БАЙМААР БАЙГАА ЮМ.
2022-01-20
күн алчихаад тав зургаан жил авсан фяздуунууд л бна
2022-01-20
ЗОЧИН:
ХЭНИЙГ ӨРШӨӨХӨӨ САЙН БОДМООР ЮМ,
2022-01-20