Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг барьжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах иргэн, аж ахуй нэгжийн ажлын байрны цонхоор нэвтрэх, хаалгыг эвдэх зэргээр орж, хулгай хийдэг 23-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Б нарын 8 этгээдийг баривчлан шалгаж байна.
Тэд нийтдээ 70 удаагийн үйлдлээр иргэдэд хохирол учруулжээ. Баривчлах үед тухай этгээдийн гэрээс эд мөрийн баримтаар хар өнгийн зөөврийн компьютер, проктер, зөөврийн хард диск, гуулин бурхан 3 ширхэг зэрэг эд зүйлийг хураан авчээ. Б нь өмнө хулгайлах гэмт хэргээр 3 удаа ял шийтгүүлжээ. Мөн тэднээс 2 нь хулгайлах гэмт хэргээр ял эдэлж байжээ.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв
Уншиж байна |