Д.Нямхүүг цагдан хорьжээ
2022-01-06

 

АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагдан хорьжээ. Түүнийг цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа аж. 

 

Д.Нямхүүг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн саатуулах эсэхийг 48 цагийн дотор шийднэ. 

Shuud.mn
Сонин хачин
жилийн өмнөхөн нийт халдварын хэмжээ 1000 гараагүй нас барагсад маш цөөн байсан нэг жилийн дараа юмар тоог бид хараад цочрохгүй болсон байна даа. энэ хүний гавъяа их шүү. Одоо буруутан хайх болохоороо өөрсдийнхөө дотроос хайхгүй байна.
2022-01-07
Болд:
Саяхан л олон нийтийн сүлжээгээр Хөдөлмөрийн баатар өгье л гээд байсан даа. Олон нийтийн сүлжээгээр шуурах шуурганд шуураад явчихгүй л байцгаая даа
2022-01-06