Гадаадын иргэнээс 1.1 тэрбум төгрөг дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн тухай дуудлага иржээ. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 4 этгээдийг саатуулан, шалгаж байна. Хэргийн газраас алдагдсан 1.1 орчим тэрбум төгрөгөөс 848 сая төгрөг, гар бууг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажил үргэлжилж байгааг ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Золбоо мэдээллээ.
Цагдаагийн байгууллагаас их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явахгүй байх, хараа хяналтгүй газар мөнгөө хадгалахгүй байхыг анхааруулж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ