Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Отгонтуяад холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10:30 цагт шүүх хуралдааныг товлосон боловч шүүгдэгч Д.Отгонтуяа нь өмгөөлөгч Б.Балжидмаагаас татгалзаж өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цагт хүртэл хойшлуулсан байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Уншиж байна |