Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын 42 дугаар байрны 11 давхарын нийтийн хэсгийн балконаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага нийслэлийн Аврах ангид иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн 2 бүлгийн 12 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус байрны 11 давхрын нийтийн хэсгийн балконаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан амь насыг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Уншиж байна |