Зам тээврийн ослоор 18 хүн гэмтэж, 3 хүн нас барлаа

Зам тээврийн ослоор 18 хүн гэмтэж, 3 хүн нас барлаа

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 625 дуудлага мэдээлэл иржээ. Үүний  462 дуудлага мэдээлэл нь зам тээврийн осол байна. 

 

 

Нийслэлд явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж,  5 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон байна. Харин  орон нутагт

 

  • Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  1 хүн гэмтэж,  1 хүний амь хохирсон

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2  хүн гэмтсэн

  • Мөргөлдөх хэлбэрээр  1 осол бүртгэгдэж, 10 гэмтэж, 1 хүний амь хохирсон байна.

 

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 150, орон нутагт 51, улсын хэмжээнд 201 зөрчлийг илрүүлжээ.

 

 

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул  өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,  зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Modesta Janušauskiene kekšė:
.... Modesta Janušauskiene čiulpia Bybi . . ..... Modesta Janušauskiene laižo šikna . Vainius Januša uskas čiulpia Bybi +37068339669 . Vainius Janušauskas Pyderas +37069871707 . Vainius Janušauskas Gaidys +37060169996 . .
2024-10-25