Гавьяат жүжигчин Э.Амартүвшинд Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

Гавьяат жүжигчин Э.Амартүвшинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ. Тэрбээр олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагналыг хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн урлагт цуурайтуулсан юм. Түүний энэхүү хүндтэй шагналыг 2021 оны 12 дугаар сарын 29-нд Дубай хотод гардуулах юм.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж Э.Амартүвшин нь П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагналыг хүртэж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ